Thursday, May 20, 2010

Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах

Зургаа цэгцлэх, бусадтай хуваалцахад хялбар олон системүүд байдаг.  Миний хувьд Picasaг хэрэглэдэг. Picasa гийн талаар эндээс уншаарай.... Авсан зургаа вэб албумд хуулсаныхаа дараа түүнийгээ слайд байдлаар хэрхэн харуулах талаар өгүүлье.

 вэб албум дээрээ хуулсан зургаа харж байхдаа эхлээд 1 гэсэн дээр дараа нь 2 гэсэн дээр дарахад дараах шинэ цонх гарч ирнэ. 


Холбогдох тохиргоонуудаа хийгээд /400 гэснийг сонговол их боломжийн хэмжээ байна лээ./  хүрээлсэн дотор байгаа текстийг хуулаад өөрийн бичлэг нэмэх цонхондоо хуулж өгнө.

 тэгээд үр дүн нь энэ дор харагдана даа..... Амжилт.



Monday, March 15, 2010

Блогтоо "Disable copy and paste" хийх вэ.

Миний хувьд блогоос маань дуртай нь хуулаад өөр зүйлд хэрэглээсэй гэж боддог юм. Зарим хүнд хуулахыг болиулах шаардлага гардаг бололтой. Түүнийг хэрхэн хийхийг үзье.

1. Өөрийн блогийн загвараа хадгалах.

HTML кодонд өөрчлөлт хийхийн өмнө заавал өөрийн блогийн загвараа хадгалж авч байх хэрэгтэй шүү.
2. Dashboard - Layout - Edit HTML орно.

Expand widget template ийг заавал чагтлах ёстой шүү.
3. Хайлт хийнэ.

(CTRL + F) Хайлтын хэсгийг гаргаж ирэн


</head>

хайна.


Олоод түүний өмнө


<!-- Disable Copy and Paste-->

<script language='JavaScript1.2'>

function disableselect(e){

return false

}

function reEnable(){

return true

}

document.onselectstart=new Function ("return false")

if (window.sidebar){

document.onmousedown=disableselect

document.onclick=reEnable

}

</script>



хуулаад, хадгалаад Ок.

Ингээд л таныхаас хуулж авахад хэцүү боллоо. Бүүр болохгүй гэсэн үг биш шүү.



Tuesday, February 2, 2010

Блогтоо "Read more" нэмэх вэ.

Манайхан сүүлийн үед блогыг их бичдэг болжээ. Түүнийгээ засах сайжруулах нэмэлт кодууд хэрэглэх болж. Урт бичлэгийг заримдаа шууд харахаар хүн залхмаар харагдаад байдаг. Түүнийг яаж эвтэйхэнээр шийдэх нэг аргыг танилцуулая. Read more  нэмэх гэхээр манайхан сайн мэдэх байх.
1. Өөрийн блогийн загвараа хадгалах.

 HTML кодонд өөрчлөлт хийхийн өмнө заавал өөрийн блогийн загвараа хадгалж авч байх хэрэгтэй шүү.
2.   Dashboard - Layout - Edit HTML  орно. 

Expand widget template  ийг заавал чагтлах ёстой шүү.
3. Хайлт хийнэ.

(CTRL + F) Хайлтын хэсгийг гаргаж ирэн 

 <data:post.body/>
хайна. 

 1 гэсэн хэсэгт 



<b:if cond='data:blog.pageType == "item"'>
<style>.fullpost{display:inline;}</style>
<p><data:post.body/></p>
<b:else/>
<style>.fullpost{display:none;}</style>


энийг


 2 гэсэн хэсэгт

<b:if cond='data:blog.pageType != "item"'><br />
<a expr:href='data:post.url'>Read more...</a>
</b:if>
</b:if>



энийг хуулна.

 Дараа нь Save template товчийг дарна.

 Түүний дараа Settings - Formatting  хэсэгт орж

 Post template хэсэгт

 


 
<span class="fullpost">

</span>

нэмнэ.


Save settings товчийг дарна.
Үр дүнгээ харцгаая.


 За амжилт хүсье.

Tuesday, September 15, 2009

Google-10: Blog оо яаж чимэх вэ....

Нэгэн андын хүсэлтээр энэхүү мэдээллийг орууллаа....За хоосон байгаа блогоо жаахан юм нэмж хийцгээе.




Customize гээд блогийнхоо тохиргоо хэсэгрүү орлоо.Add a Gadgets гэж дарна. Дээд хэсэгт байгааг нь дарвал урд багананд доор харагдаж байгааг дарвал хойд багананд нэмэгдэнэ шүү.


За урд хэсэгт ямар төрөлийн Gadgets нэмэхүү гэдэгийн жагсаалт байна. Одоо бол Basics хэсгийн жагсаалтуул харагдаж байна. Би Bloglist гэдэгийг нэмлээ. Нэмэхдээ тэр хойно нь харагдаж байгаа цэнхэр өнгөтэй нэмэх тэмдэг дээр дарна.
Add to list гэдгийг даран оруулах хаягаа өгнө. Би залхуураад Google Reader дээрээсээ бэлэн хаяг дуудлаа шүү.
Өөрийн гаргахыг хүссэн хаягнууддаа чагтлаад Add товчийг дарна.
За одоо өөр хаяг нэмэхгүй бол Save товчийг дарна.

Нэг найз маань дуу яаж оруулах уу гэж асуусан. Блогчид блогтоо голдуу imeem сайтнаас дуу оруулдаг. Өөрийн оруулах дуугаа олчихоод Embed гэсэн дотор байгаа кодыг хуулж аван оруулж болно. Одоо иймэрхүү төрлийн сайтууд шууд оруулдаг нэмэлт боломжуудтай болсон байгаа. Түүнийг нь ашиглая.

Embed this on гэсэн хэсэгийн More гэдгийг дарна. Блоггерт нэмэх нь шууд харагдахгүй байгаа болохоор тэгж орж байгаа юм шүү.

Хаана оруулах гэж байгаагаа сонгоно. Бид Блоггерийг сонголоо. Зарим блог нээхэд дуу нь шууд яваад байдаг даа. Тэр нь Auto play гэдгийг чагталсан эсэхээс болдог юм шүү.

Add to Blogger гэдгээ дарж өгнө.
За Widgets үүсч байна. Add гээд л дараад л бүх юм ОК. Ингээд л нэмэгдэнэ дээ.
За үр дүнгээ харцгаая.
За бас өөр хэн хаанаас хандсан вэ гэдэг юм байдаг даа. Түүнийг яаж нэмэхийг үзье. Тухайн сайтруу орно. Нэг бол ийм төрлийн зүйл нэмсэн блог дээрээс дамжаад ороорой.
За Get a JS Widget гэдгийг дарлаа. Өөрийн Блоггер гэдэгээ дарлаа. Нэмлээ.....


За үр дүнгээ харая. Блоггер дээр бол иймэрхүү байдалаар нэмээд яваад байна. Бусад нь бас үүнтэй их төстэй байх гэж найдаж байна.
За өөр мэддэг аргуудаа бичээрэй. Баярлалаа.

Google-9: iGoogle

Хэрэглэгч өөрийн гэсэн нэг хуудастай түүн дээрээ өөрийн хүссэн мэдээллээ байлгахыг хүсч байгаа бол яах уу. Майл, мэдээ, зурхай, тоглоом, цаг агаар, тэмдэглэл, уншигч, блог, мэссэнжер гээд л таны өөрийн хүссэнээр байлгах вэб үүсгэхэд iGoogle таньд туслана.

iGoogle гэдэг нь хэрэглэгч таны өөрийн вэб гэх юм уу даа. Нэг хуудсан дээр та өөрөө сонгоод хүссэн мэдээллээ гаргах боломж юм.
http://www.google.com/ig хаягаар орно.

Дэлгэцийн агшин. iGoogle
Та өөртөө хэрэгтэй байгаа нүднүүдийн урд талд чагт тавин сонгоод Save гэсэн товчийг дарна уу.
Одоо таньд хэрэгтэй нэмэлт Gadget гэж нэрлэгдэх цонхнуудаа нэмэхын тулд хайж олох ёстой. Хайхын тулд Add Stuff гэдэгийг даран орно.

Search for Gadgets гэсэн дээр өөрийн хайхыг хүсч байгаа өгөгдөлөө бичнэ. Бид энэ удаа Google Reader нэмэе гээд хайж байна.Гараад ирсэн хайлтын үр дүнгээс харж байгаад. яагаад гэвэл маш олон төрөл гарч ирнэ. түүнээс өөрийн сонгосны доорх Add it now гэж гэдэгийг даран тухайн gadget-ийг нэмнэ. Ахиад хайгаад ахиад нэмээд л ийм зарчимаар нэмнэ дээ. За боллоо гэж үзвэл Back iGoogle home гэж дараад нүүр хуудсандаа очно.

Загвараа өөрчлөн сонгох боломжтой байдаг. Theme хэсэгт очин өөрт тохирох загвараа сонгоорой.
За та бүхэн одоо харж байна. Загвараа солиод нэлээд хэдэн gadgets нэмчихсэн байна. Их удирдахад хялбар тул та бүхэн өөрсдийн хүссэнээрээ дээш нь доош нь зөөгөөд засаад янзлаад байгаарай.
Хэрвээ устгах хэрэг гарвал энэ доорх зурган дээрх шиг устгана шүү.
Амжилт хүсье. Ойлгомжгүй зүйл байгаа бол асуугаарай. Мөн дутуу бичсэн зүйл их байгаа байх. Сэтгэл харамгүй нэмэн хэлж өгөөрэй.

Google-8: Analytics

Google ахын майл хаяг яагаад хэрэгтэй гэж хэмээн цувралаар өөрийн хэрэглэдэг Гүүглэ-ийн үйлчлгээнүүдийн талаар хүргэж байгаагынхаа 8 дахь цувралыг хүргэе.

Блогт минь зочилон надтай хамт байдаг анд найз нартаа 2009 ондоо эрүүл энх байж аз жаргалаар дүүрэн гэрэлтэж явахыг хүсье.

Analytics.

Заавал блог бичдэг google ашигладаг гэхгүй вэб ажиллуулдаг бүх хүний хэрэглэдэг нэгэн үйлчилгээ бол Google Analytics байгаа билээ. Таны вэб сайт блогт тань хэн хаанаас хэзээ ямар компьютер ашиглаад ямар хайлт хийгээд ямар холбоосоор дамжаад ороод ирж вэ гэдгийг тодорхой харуулдаг үйлчилгээ байгаа юм. Харж байхад маш олон хүн байгууллага үүгээр хэрэглэгчдээ харж улмаар ямар үйлчилгээ нэмэхүү ямар бичлэг тэмдэглэл хүмүүсийн сэтгэлд хүрч вэ энэ тэрээ хянаад байгаа юм. За манайхан хянана гэхээр битгий айгаад байгаарай даа. Ерөнхий үр дүн л харуулах болохоос Улаанбаатарт байгаа Гранд цогцолборийн 4 давхарт суугаа Батаа гэж гаргаж өгөхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Нийт хандсан хүн 500 байна. Тэднээс 300 нь Монголоос 200 нь өөр улсаас гэх мэтээр ерөнхий үр дүнг өгнө. Өргөнөөр хэрэглээрэй. Хэрэглэхэд маш амархан.

Дэлгэцийн агшин. Google Analytics
Access Analytics гэж даран дараагийн цонхонд шилжинэ.
Sign Up товчийг даран дараагийн цонхонд шилжинэ.
За одоо дүн шинжилгээ хийх гэж байгаа вэб хуудасныхаа хаягыг оруулая.
Website's URL: гэсэн хэсэгт өөрсдийн вэб хаягаа оруулна. Бид энэ жишээн дээр http://gtest2009.blogspot.com гэсэн хаягыг авлаа. хамгийн анх http:// https:// гэдэгээ тохируулна. Түгээмэл http:// байна. зарим нэг хамгаалалттай сайтууд https:// байдаг. Дараах зайнд нь gtest2009.blogspot.com гэж оруулж өгч байна. Түгээмэл гаргадаг алдаа бол www.gtest2009.blogspot.com гэж бичих гээд байдаг шүү... www гэж бичихгүй шүү.... Account name гэдэг дээр Нэрээ өгөөд амьдарч байгаа орон цагийн бүслүүрээ сонгоно. Тэгээд continiueтовчийг дарна.
Одоо Google Analytics хаягаа үүсгэлээ.
Үйлчилгээний нөхцөлөө зөвшөөрлөө.
За одоо өөрийн вэб юм уу блог дээрээ тавиж болох код маань гараад ирлээ. Энэ кодыг хуулаад вэб болон блогийнхоо тохирох газар нь тавих юм бол тэгээд л боллоо л гэсэн үг шүү дээ. За энэ кодоо хуулаад авчихая.
За энэ заавараас блогийнхоо Edit HTML олоод кодын сүүл хэсэгт байгаа /bodyөмнө өөрийн кодоо хуулна. Save template гээд сануулчих. Тэгээд Ок
За ингээд хаягаа Analytics -аар мануулчихлаа. Одоо хүлээгээд л байж дээ. Нэг өдөр өнгөрөхөд эхний үр дүн харагдана.
Маш их олон үзүүлэлтээр таны вэб блогт хийсэн хандалтуудыг гарган өгнө. Та өөрөө орон уйгагүй судлаарай.
Асуух зүйл гарвал gtest2009 @ gmail dot com хаягаар хандаарай.

Google-7: Group

Нэг ижил хүсэл сонирхолтой бүлэг хүмүүс бие биедээ мэдээллээ хялбар солилцох хэрэгцээг хангахаар Google ээс гаргасан энэ Group үйлчилгээ бол өдөр тутмын амьдралд маш их хэрэгтэй үйлчилгээ байгаа юм. Хүн болгон бүх мэдээлэлд хүрч чаддаггүй. Өдөр тутам үүсч байгаа түм буман мэдээлэл дотроос өөртөө хэрэгтэй мэдээллийг авахыг хүснэ. Түүнийг чинь хангахад энэ үйлчилгээ туслана. Хэрэглэх жишээ....

  • Нэг албан байгууллагынхан мэдээлэлээ солилцох
  • Нэг сургуулийн оюутнууд мэдээллээ солилцох
  • Нэг ижил хоббитой хүмүүс мэдээллээ солилцох гэх мэт.
http://groups.google.com гэж орж болно. мөн Gmail хаягнаасаа хялбар орж болно.
Дэлгэцийн агшин. Google Gmail аас хялбар орох нь
Дэлгэцийн агшин. Google group
Create a group гэсэн товчин дээр дарж group үүсгэх хуудсанд орно.
Дэлгэцийн агшин. Google group
Name your group гэсэн талбарт Групынхаа нэрийг өгнө.
Дараагийн цонхонд майл хаягаа үүсгэнэ. Энд үүсгэсэн майл хаяг үндсэн майл болно. Энэ хаягруу майл бичин мөн энэ хаягаас майл хүлээн авч байх болно.
Дараагийн цонхонд үүсгэсэн групээ цөөн хэдэн үгээр тодорхойлж өгнө.
Мөн 18 нас хүрсэн хүн орох шаардлагатай тийм агуулгатай зүйл ярилцах гэж байгаа бол доор нь байгаа нүдийг чагтлаж өгнө. Тэгвэл орох хүмүүсийг 18 нас хүрсэн эсэхийг нягталж байж элсүүлнэ.

Choose an Access level гэсэн хэсэг 3 сонголттой байгаа.
1. Public Энэ сонголтоор групээ үүсгэвэл хүн бүр зочилон групп дотор байгаа мэдээ мэдээллийг унших боломжтой.. Гишүүд нь бичлэг нэмэх файл хуулах хуудас үүсгэх гишүүдийн жагсаалт харах гэх мэт боломжуудтай.
2. Announcement-only. Энэ сонголтыг хийвэл хүн бүр групп дотор байгаа мэдээ мэдээллийг унших боломжтой. Менежер эрхтэй гишүүд нь бичлэг нэмэх файл хуулах хуудас үүсгэх гишүүдийн жагсаалт харах гэх мэт боломжуудтай.
3. Restricted. Гишүүддээ нээлттэй. Гишүүнээ уриж оруулдаг. Зочиноор орж харах боломжгүй. google хайлтаар груп доторх мэдээлэл хайгдаж гарч ирэхгүй гэх мэт

Та өөрийн групын үйл ажиллагаа энэ тэрийг бодолцон аль сонголтоо хийхээ шийдээд Create my group товчийг дарна. Энэ удаа би хийх тохиргоонууд олон учраас Restricted боломжийг сонгоод явая.

Баталгаажуулах үгийг бичиж өгнө.

Skip this step гэдгийг дараад цаашаа явая.

За ингээд груп маань үүслээ.
Дэлгэцийн агшин. Google group
Бид өмнө нь Restricted боломжийг сонгон групээ үүсгэсэн тул одоо гишүүдээ урьж оруулах хэрэгтэй боллоо. Гишүүн оруулах 2 боломж байдаг.
1. Invite members by email. е-майл хаягаар нь гишүүн болохыг хүссэн хүсэлт урилга очно. Тухайн хүн зөвшөөрч байгаа бол ирсэн майлын дагуу элсэнэ. Үгүй бол татгалзана. Элсэхэд тухайн хүний санал чухал хэрэгтэй гэсэн үг.
2. Add members directly Шууд элсүүлнэ. Тухайн хүнээс санал асуухгүй. Харин элслээ гэсэн майл очно.
Дэлгэцийн агшин. Google group т гишүүн элсүүлэх

Дэлгэцийн агшин. Google group т гишүүн элсүүлэх /Invite members by email./
Дэлгэцийн агшин. Google group т гишүүн элсүүлэх /Add members directly/
За энд 4 сонголт байгаа.
1. Майл хаяг хүлээн авахгүй зөвхөн вэб хуудасруу зочилон мэдээлэл харна.
2. Групд мэдээлэл шинэчлэгдэх бүрт майл очно. /миний зүгээс санал болгож байна./
3. Шинэчлэгдсэн мэдээлэлийн тухай майл өдөрт нэг удаа очно.
4. Тэгж тэгж нэг майл очно /наргиа/

Би та бүхэнд 2 дахь сонголтыг санал болгож байна. Мэдээллийн хурд одоо цаг минутаар хэмжигдэж байгаа тул шинчлэсэн мэдээлэл тэр дор нь мэдэж байх нь дээр байхаа даа.
За одоо групээ жаахан янзална аа.
Хамгийн анх Edit welcome message гэсэн товчийг даран групээ тодорхойлон бичиж өгье.
Дэлгэцийн агшин. Google group
Хамгийн гол хэрэглээ бол discussion буюу хэлэлцүүлэг. Та энд өөрт тулгараад байгаа асуудал болон бусадтай санал бодлоо солилцохыг хүсч байгаа зүйлсээ бичнэ. Мөн бусдын санаа бодолд хариу бичнэ. Майлын лист гэж хэлэхэд бараг болох зүйл байгаа юм аа.
Дэлгэцийн агшин. Google group Discussion-д мэдээлэл оруулах
Дэлгэцийн агшин. Google group Discussion
Дэлгэцийн агшин. Google group Members
Discussion буюу хэлэлцүүлэг дээр яригдаад 3 баганатай блог загвар хэрхэн хийх вэ гэдэг дээр нэг шийдэлд хүрчээ гэж бодоё. Энэ мэдээлэл жаахан цэгцгүй байгаа байх хүн болгон нэг санал хэлээд. Түүнийг нь нэг нь нэгтгээд нэг хуудас үүсгэчихие. Ийм хэрэглээнд page их чухал байдаг. Мөн бусаддаа хүргэх мэдээллээ хуудас үүсгэн хэрэглэвэл бас их чухал шүү.
Дэлгэцийн агшин. Google group Pages
Мөн бусадтайгаа ямар нэг файл хуваалцах хэрэг гардаг. 10 мб хүртэл хэмжээтэй файлын хуулан ашиглаж болно. Сангийн нийт хэмжээ 100 мб шүү. Групп-д байгаа бүх хүмүүст харагдаж хэрэглэгдэх боломжтой.
Дэлгэцийн агшин. Google group files
Дэлгэцийн агшин. Google group settings
За тэгээд тохиргоонууд бол маш их байгаа. Гишүүддээ ямар эрх өгөх үү хаах уу гээд л.... тэр бол зөвхөн owner manager нарын хийх зүйл болохоор энд бичилгүй орхилоо.
Энэ жишээг хийх гэж энэ группыг үүсгэсэн болно. Яахоогийн групыг хэрэглэж байсан боловч Гуугл ахынх цэвэрхэн хэрэглэхэд амар байсан тул сонголтондоо үнэнч үлдсэн болно.
За та бүхэн нээлттэй эх гэж юу вэ. Мэдээллийн технологийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл хэрэгтэй байгаа бол бусадтайгаа мэдээллээ хуваалцахын хүсч байгаа бол.... http://groups.google.com/group/limnux элсээрэй.