Tuesday, September 15, 2009
Google-2: Reader
Web2 технологи гарч ирсэнээр /Web2 гэж хүн мэдээллээ авдаг оруулдаг технологи гэх юм уу даа/ маш их мэдээлэл интернэтэд тавигдан тухайн вэб сайтруу орж унших цаг зав хүрэлцэхээ больж эхэлсэн. Үүнийг хялбар аргаар шийдэх нь мэдээний цуглуулга бэлдэж унших арга буюу RSS reader програмууд бий болсон. Түүний голлох төлөөлөгчдийн нэг Google Reader талаар танилцуулья. http://www.google.com/reader/ хаягаар орно.Мөн gmail хаягнаасаа reader гэж дарж орж болно.
Одоо унших гэж байгаа блог, мэдээний сайтныхаа хаягыг харна аа хөө.
Тэгээд унших гэж байгаа вэб хаяг чинь ардаа RSS гэсэн
тэмдэглэгээтэй бол нэмээд байх хэрэгтэй.
Google Readerт унших вэб хаягаа нэмэхдээ Add a subscription гэдэг дээр дараад хаягаа оруулаад Add гээд дарна. Энэ жишээн дээр http://seniorexpert.blogspot.com гэсэн хаяг оруулж байна.Дэлгэцийн агшин Manage subscriptions нээгдсэн байдал
Өөрийн уншдаг хаягуудаа найз нартайгаа хуваалцан солилцон уншдаг. ИнгэхдээManage subscriptions гэж ороод Import/Export гэж даран Export your subscriptions as an OPML file. гээд файлаа бэлдэнэ.
Хүний бэлдсэн файл оруулахдаа Select an OPML file: гэдэг дээр файл байгаа замаа зааж өгөн Upload товч дарна.Дэлгэцийн агшин Оруулсаны дараа
Би өөрийн уншдаг хаягуудаа энд байрлууллаа. Хэрэгтэй нь татаж аваад хэрэглээрэй....
Та ингэснээр өглөөдөө 10 минутад ойролцоогоор 377 сайтын мэдээлэлтэй танилцаж цаг заваа хэмнэж байх болно....
No Response to "Google-2: Reader"
Leave A Reply
Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Тун удахгүй хариуг нь бичнээ.