Tuesday, September 15, 2009
Google-8: Analytics
Google ахын майл хаяг яагаад хэрэгтэй гэж хэмээн цувралаар өөрийн хэрэглэдэг Гүүглэ-ийн үйлчлгээнүүдийн талаар хүргэж байгаагынхаа 8 дахь цувралыг хүргэе.
Блогт минь зочилон надтай хамт байдаг анд найз нартаа 2009 ондоо эрүүл энх байж аз жаргалаар дүүрэн гэрэлтэж явахыг хүсье.
Analytics.
Заавал блог бичдэг google ашигладаг гэхгүй вэб ажиллуулдаг бүх хүний хэрэглэдэг нэгэн үйлчилгээ бол Google Analytics байгаа билээ. Таны вэб сайт блогт тань хэн хаанаас хэзээ ямар компьютер ашиглаад ямар хайлт хийгээд ямар холбоосоор дамжаад ороод ирж вэ гэдгийг тодорхой харуулдаг үйлчилгээ байгаа юм. Харж байхад маш олон хүн байгууллага үүгээр хэрэглэгчдээ харж улмаар ямар үйлчилгээ нэмэхүү ямар бичлэг тэмдэглэл хүмүүсийн сэтгэлд хүрч вэ энэ тэрээ хянаад байгаа юм. За манайхан хянана гэхээр битгий айгаад байгаарай даа. Ерөнхий үр дүн л харуулах болохоос Улаанбаатарт байгаа Гранд цогцолборийн 4 давхарт суугаа Батаа гэж гаргаж өгөхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Нийт хандсан хүн 500 байна. Тэднээс 300 нь Монголоос 200 нь өөр улсаас гэх мэтээр ерөнхий үр дүнг өгнө. Өргөнөөр хэрэглээрэй. Хэрэглэхэд маш амархан.

Website's URL: гэсэн хэсэгт өөрсдийн вэб хаягаа оруулна. Бид энэ жишээн дээр http://gtest2009.blogspot.com гэсэн хаягыг авлаа. хамгийн анх http:// https:// гэдэгээ тохируулна. Түгээмэл http:// байна. зарим нэг хамгаалалттай сайтууд https:// байдаг. Дараах зайнд нь gtest2009.blogspot.com гэж оруулж өгч байна. Түгээмэл гаргадаг алдаа бол www.gtest2009.blogspot.com гэж бичих гээд байдаг шүү... www гэж бичихгүй шүү.... Account name гэдэг дээр Нэрээ өгөөд амьдарч байгаа орон цагийн бүслүүрээ сонгоно. Тэгээд continiueтовчийг дарна.




/bodyөмнө өөрийн кодоо хуулна. Save template гээд сануулчих. Тэгээд Ок


Их хөдөлмөр оржээ.
ReplyDeleteИйм сайхан тайлбарлаад тавьсныг одоо л харж байна. Холбоосыг блогтоо тавьчихлаа.
ReplyDeleteТийм байна маш сайхан хэрэглсэл байна.
ReplyDelete