Tuesday, September 15, 2009

Google-10: Blog оо яаж чимэх вэ....

Posted on 1:49 AM by Сумбаа

Нэгэн андын хүсэлтээр энэхүү мэдээллийг орууллаа....За хоосон байгаа блогоо жаахан юм нэмж хийцгээе.




Customize гээд блогийнхоо тохиргоо хэсэгрүү орлоо.Add a Gadgets гэж дарна. Дээд хэсэгт байгааг нь дарвал урд багананд доор харагдаж байгааг дарвал хойд багананд нэмэгдэнэ шүү.


За урд хэсэгт ямар төрөлийн Gadgets нэмэхүү гэдэгийн жагсаалт байна. Одоо бол Basics хэсгийн жагсаалтуул харагдаж байна. Би Bloglist гэдэгийг нэмлээ. Нэмэхдээ тэр хойно нь харагдаж байгаа цэнхэр өнгөтэй нэмэх тэмдэг дээр дарна.
Add to list гэдгийг даран оруулах хаягаа өгнө. Би залхуураад Google Reader дээрээсээ бэлэн хаяг дуудлаа шүү.
Өөрийн гаргахыг хүссэн хаягнууддаа чагтлаад Add товчийг дарна.
За одоо өөр хаяг нэмэхгүй бол Save товчийг дарна.

Нэг найз маань дуу яаж оруулах уу гэж асуусан. Блогчид блогтоо голдуу imeem сайтнаас дуу оруулдаг. Өөрийн оруулах дуугаа олчихоод Embed гэсэн дотор байгаа кодыг хуулж аван оруулж болно. Одоо иймэрхүү төрлийн сайтууд шууд оруулдаг нэмэлт боломжуудтай болсон байгаа. Түүнийг нь ашиглая.

Embed this on гэсэн хэсэгийн More гэдгийг дарна. Блоггерт нэмэх нь шууд харагдахгүй байгаа болохоор тэгж орж байгаа юм шүү.

Хаана оруулах гэж байгаагаа сонгоно. Бид Блоггерийг сонголоо. Зарим блог нээхэд дуу нь шууд яваад байдаг даа. Тэр нь Auto play гэдгийг чагталсан эсэхээс болдог юм шүү.

Add to Blogger гэдгээ дарж өгнө.
За Widgets үүсч байна. Add гээд л дараад л бүх юм ОК. Ингээд л нэмэгдэнэ дээ.
За үр дүнгээ харцгаая.
За бас өөр хэн хаанаас хандсан вэ гэдэг юм байдаг даа. Түүнийг яаж нэмэхийг үзье. Тухайн сайтруу орно. Нэг бол ийм төрлийн зүйл нэмсэн блог дээрээс дамжаад ороорой.
За Get a JS Widget гэдгийг дарлаа. Өөрийн Блоггер гэдэгээ дарлаа. Нэмлээ.....


За үр дүнгээ харая. Блоггер дээр бол иймэрхүү байдалаар нэмээд яваад байна. Бусад нь бас үүнтэй их төстэй байх гэж найдаж байна.
За өөр мэддэг аргуудаа бичээрэй. Баярлалаа.

9 comments:

  1. Улаан гүүглэчин болж байгаа юм байна л даа.

    ReplyDelete
  2. хүмүүст хэрэгтэй мэдээллээр дүүрэн блог болсон байна, амжилт

    ReplyDelete
  3. yasan gogo blog we.ZOndOO olon heregtei medeelel hvrgeerei. tnx

    ReplyDelete
  4. Гүүгл өөт над тус болж байлаа

    ReplyDelete
  5. Блогтоо яаж Picasa Web Albums-ийн сүүлийн зурагнуудаа харуулах вэ? Featured - Хэсэгт байгаа 1 gadjet нээх сайн ажилахгүй байна аа...

    ReplyDelete
  6. Customize-g olohgui bnaa, help pls

    ReplyDelete
  7. Customize-g olohgui bnaa, help

    ReplyDelete
  8. Customize-g olohgui bnaa, help

    ReplyDelete

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Тун удахгүй хариуг нь бичнээ.