Tuesday, September 15, 2009
Google-3: Picasa
Бид одоо маш их фото зураг авч байна. Нэг удаа аялалд яваад ирэхэд 20 30 40 50 заримдаа 100 зураг дараад ирдэг. Бидний фото албум цаасан байдлаас илүү тоон хэлбэрт шилжээд байна. Энэ үед зурагаа цэгцлэх хоорондоо солилцохдооPicasa 3 болон Picasa Web Albums ашиглаарай гэж зөвлөж байна. Ашиглахад их амархан http://picasa.google.com/ хаягнаас Picasa 3 програмыг татан суулгана.
Бидний хамгийн хэрэгтэй үйлдэл нь Харах хэсэгт байгаа файлуудөө сонгоод 2 гэсэн хэсгээс Upload гэж дарахад Picasa Web Albums хэсэгт файл хуулах цонх гарч ирнэ. New гэснийг дарж Album даа нэр өгч тодорхойлон бичнэ. Public Album гэсэн сонголтыг хийсэн үед бүх хүнд харагдана. Unlisted Album сонголтыг хийвэл хуулсан зурагны хаягыг хүлээн авсан хүнд л харагдана.
би үүнийг сонирхож байсан юм. Баярлалаа. Би одооноос google ахын тухай мэдэх болж байна. google-д ч их олон боломж байна шүү. хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт тань баярлалаа.
ReplyDelete