Tuesday, September 15, 2009

Google -4: Blogger

Posted on 1:12 AM by Сумбаа

Одоо маш олон хүн блог бичиж байгаа. Блог гэж юу вэ гэж үү. За бүх хүн мэдэж байгаа байх гэж найдаж байна. Хэрвээ та блог хэрэглэх арга замуудын талаар мэдмээр байгаа бол Говь андын бичсэн блогыг эндээс уншаарай.

Блог бичихэд тусладаг маш олон сайтууд байгаа. Дэлхийд болhttp://www.blogger.com, http://wordpress.com гэх мэт Монголд болhttp://www.banjig.net , http://www.gogo.mn гэх мэт блог бичих боломжоор хангаж өгөх олон сайтууд байна. Би энэ удаа http://www.blogger.com дээр блог хэрхэн үүсгэх талаар тайлбарлая.

Алхам 1. http://www.blogger.com Сайтыг нээнэ.


Алхам 2. Цэнхэрээр дугуйлсан хэсэгт өөрийн Google майл хаяг болон нууц үгээ оруулна.
Алхам 3. Дараагийн гарч ирэх цонхны Display name гэсэн хэсэгт нэрээ оруулна. Энэ оруулсан нэр нь таны бичлэг хийх, хүний блогт сэтгэгдэл оруулах зэрэгт харагдах нэр байх болно.
Continue товчийг дарна.

Алхам 4. Дараагийн гарч ирэх цонхны Blog title гэсэн хэсэгт та өөрийн блогоо тодорхойлсон нэрийг өгнө. Энэ жишээн дээр Хүнд хэрэгтэй тэмдэглэл гэж өгсөн байна.
Blog address гэсэн мөрөнд дахин давхцахгүй нэр өгөх ёстой байдаг. Энэ удаа bayana гэж өгөөд Check Availability гээд дараад шалгахад өмнө нь ийм хаягтай блог байгаа тул Sorry this blog address is not available гэсэн анхааруулга гарч байна.

Одоо өөр нэр өгөөд харая. gtest2009 гээд өгөхөөд Check Availability шалгахад ийм хаягтай блог байхгүй тул This blog address is available гээд энэ хаягаараа үүсгэх боломжтой байгааг харуулж байна.
continue товчийг дарж үргэжлүүлнэ.
Алхам 5. Энэ удаа блогийн загвараа сонгоно. Choose a template гэдэгээс өөртөө таалагдсан загвараа сонгоно. Би энэ удаа Son of moto гэдэг загварыг сонголоо.
continue товчийг дарж үргэжлүүлнэ. Ингээд блог үүслээ.
Start blogging дарж анхны тэмдэглэлээ бичие.
Title гэсэн хэсэгт Гарчигаа өгнө. Тэгээд тэмдэглэлээ оруулна.
Labels гэсэн хэсэгт бичиж буй тэмдэглэлээ тодорхойлсон үгнүүдийг оруулж өгнө. Энэ сүүлдээ их олон чиглэлээр олон тэмдэглэл бичсэн үед маш их хэрэгтэй байдаг шүү. Publish post гэдэг товч дараад таны тэмдэглэл орно. Save now гэвэл та тэмдэглэлээ хадгалаад дараа үргэлжлүүлэн бичиж болно гэсэн үг.
Таны блог таньд харагдаж байгаа байдал.
За ингээд блогтой болчихлоо. Одоо түүнийхээ өнгө зүсийг янзлан нэмэлтээр тоноглохдоо Customize гэж дарж орж байгаад л үзээд байж дээ.
Pick new template сонгоод та блогынхаа загварыг хүссэнээрээ өөрчилж болно. Жишээ нь
Page elements гээд

Add gadgets гээдта өөрийн блогтоо дуртай зүйлүүдээ нэмээд байгаарай.

No Response to "Google -4: Blogger"

Leave A Reply

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Тун удахгүй хариуг нь бичнээ.